Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ажил хаялтад 207 эмнэлгийн 16611 эмч, ажилтнууд нэгдэх нь

Эмч, эмнэлгийн ажилтнууд эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалан тэмцэлд нэгдсэний төлөө сүрдүүлэг, дарамт шахалтад өртөж байгаа тухай ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар өнөөдөр /07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд энэ сарын 5-наас ажил хаях мэдэгдлээ төр захиргааны байгууллагуудад хүргүүлж, бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. 249 эмнэлгээс 207 эмнэлгийн 16611 эмч, ажилтнууд ажил хаялтад нэгдэх болсон тухай мэдээ танилцууллаа.
Б.Мягмар,
-Эрүүл мэндийн салбарынхан ажил хаях нь туйлын зорилго биш. Ийм байдалд хүргэсэн төр засаг ичих хэрэгтэй. Монголын төр засаг хүнээ хамгаалъя гэж байгаа бол эрүүл мэндийн салбараа өөд татах шаардлагатай. 2-3 хүний ажлыг нэг хүн гүйцэтгэж, бүсээ чангалсаар өдийг хүрлээ. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас хүний амь насны асуудал яригдаж байна. Хөдөө орон нутагт эмч, сувилагч, эм зүйч дутагдалтайгаас мэргэжлийн бус хүн ажил үүрэг гүйцэтгэхэд хүрлээ. Ард иргэд маань бидний тэмцлийг дэмжиж байгаа. Эрүүл мэндийн салбарт "амь тариа" хийх цаг нь болсон.
Яаралтай тусламж, 103, гэмтэл, төрөх зэрэг байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах болно. Бусад эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаяхад 24 цаг үлдлээ гэдгийг Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүхнээр дамжуулъя. Тэмцлийн үйл явцыг бүү харлуулаарай гэсэн юм.
Уг хэвлэлийн хуралд Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа оролцож байр сууриа илэрхийлэв.
Тэрээр, МҮЭ-ийн холбоо гишүүдээсээ гаргасан шаардлагыг дэмжиж байна. Ажил хаялт амар хэрэгсэл биш, эцсийн бөгөөд хүнд хэлбэр. Эндээс гарах эрсдлийг Монгол улсын Засгийн газар хүлээх ёстой.
Тэмцлийг мохоох, дарамт шахалт үзүүлэх явдлаа албан тушаалтнууд зогсоох хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрсдийнхөө цалин хөлсийг нэмүүлэх гэж тэмцээд байгаа юм биш. Салбараа аврах, хөдөлмөрийн нөхцлөө сайжруулахын төлөөх шударга тэмцэл гэдгийг хэлье гэсэн юм.
Хэвлэлийн бага хуралд оролцогчдоос СХДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Г.Цэвэлмаа, Гуравдугаар эмнэлгийн их эмч Ш.Өнөржаргал нар эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, эмч ажиллагчдын өнөөгийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Цалин хөлсөө нэмүүлэх, салбарын хамтын хэлэлцээрээ бүртгүүлэх зорилго бүхий ажил хаялт энэ сарын 5-ны өдөр 08:30 минутад эхлэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан