Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ахмадуудын насны хишиг олгож эхэлжээ


Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Тэгвэл энэ онд Үндэсний их баяр наадмын өмнө насны хишиг авах нийт 125 мянган ахмад байгаа юм байна.
Насны хишиг олгохоор бүртгэл хийж дууссан бөгөөд Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах юм байна.
Насны хишгийг дараах байдлаар олгож буй.
65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
0 Сэтгэгдэл























