Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сэлбэ зуслангийн бүсийн шинэ замын ажил эхэллээ
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байна.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байна.Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 2-ноос ирэх есдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын барилгын ажлаа эхлүүлж байгаа аж.
НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “НАЗХГ энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнөөдөр СБД-ийн 20-р хороо, Сэлбэ зуслангийн бүсэд явган хүний зам, автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий зорчих хэсгийн 6 метрийн өргөнтэй цогц зам барих ажил эхэллээ.
Мөн зуслангийн бүс, гэр хорооллын замуудыг шинээр засч шинэчилснээр иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно” хэмээлээ.
0 Сэтгэгдэл























