Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Маргааш 16 мянган эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна

Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар өнөөдөр /07.04/ Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Ажил хаялтын түр хорооны ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа.
ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлэхдээ,
“-Бид ажил хаях тухай мэдэгдлээ ажил олгогч нарт хуулийн дагуу 7 хоногийн өмнө өгсөн. Хуулийн дагуу ажил олгогч, Засаг дарга нар холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэх ёстой. Бид хангалттай тэвчиж, 4-5 жил хүлээлээ. Тавдугаар сарын 23-нд салбарын хэлэлцээр хийсэн. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй хэмээн басамжилж байгаа нь эндээс харагдаж байна. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантай 13.00 цагт уулзана. Бид хийсэн хэлэлцээрээсээ буцахгүй." гэсэн юм. Харин өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хүлээж аваагүй гэсэн нь ташаа мэдээлэл гэв.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа,
“-Бид өнөөдөр хариуцлагатай арга хэмжээний өмнө уулзаж байна. Ажил хаялт хийх нь нэн тэргүүнд хэрэглэх зэвсэг биш. Бидний хувьд хариуцлагатай алхам, тэмцлийн хамгийн хүнд хэлбэр. Эрүүл мэндийн салбарын ажил хаях шатны тэмцлийг дэмжиж ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тэмцэл ямагт эсрэг тэмцлийг дагуулдаг учраас та бүхэн энэ бүхэнд сэтгэл зүй, үйл ажиллагааны бэлтгэлтэй байж, эв санааны нэгдэлтэй оролцох шаардлагатай.
Хуулийн хүрээнд ажил хаялт эхлэхэд ажил хаялтад хүргэсэн ажил олгогч, засгийн газар бүх хариуцлагыг үүрэх, арга хэмжээ авах ёстой байдаг. Ажил хаялт хийхэд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл байдаг.” гэлээ.
Гуравдугаар эмнэлгийн их эмч, ҮЭ-ийн хорооны дарга Ш.Өнөржаргал ажил хаялтын бэлтгэл ажлын явц, ажил хаялтад оролцох ажилтнуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар удирдлагуудад танилцууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан