Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах зөвлөмж гаргана

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газраас онцлох  хоёр хуралдааныг удирдан зохион байгуулж байна. Онцлох хуралдааны нэг болох “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь” сэдэвт хуралдаан  Шангрила зочид буудалд үргэлжилж байна.
 Тус хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ,  “Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаа Монгол Улс нь төв Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж эрс ихсэж байгаа нь бид бүхний сэтгэлийг ихээр түгшээж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, бусад улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтаас суралцах үүднээс энэхүү онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдвийн дор зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт гамшигт тэсвэртэй аюулгүй, хотыг бий болгохын тулд заавал хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг тодорхойлсон нь  дэлхийн олон улс орны нийслэл, хүн ам ихтэй хот, суурин газруудын хувьд өөрсдийн хотын гамшгийн эрсдэл, эмзэг байдлаа үнэлж, түүнийг бууруулах арга хэмжээг урт, богино, дунд хугацаанд төлөвлөж хэрэгжүүлэх, ингэснээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн 7 зорилтын 5 дахь (2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлэийг бууруулах стртаегитай улс орны тоог бодитой нэмэгдүүлэх) зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
   Хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн эсрэг барилга байгууламжийн тэсвэрлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын ололт, амжилт”,  Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа М.Сэржмядаг “Улаанбаатар хотын дэд бүтцийн гамшгийн тэсвэрлэх чадвар” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.  
 “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинээр үүсэх эрсдэлийг бууруулах, эрсдэлд тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангах арга замыг тодорхойлохоос гадна улс орнуудын гамшигт тэсвэртэй, хот суурин газрыг бий болгосон тэргүүн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох юм.
Мөн дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхийг сайжруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээ авах тухай зөвлөмжийг гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан