Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЗАРИМ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙГ ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ҮЗҮҮЛДЭГ БОЛНО

Эрүүл мэндийн төвүүд дараахь 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлэхээр болжээ.
*Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
*Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ багтана. Мөн гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна..
*Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон хоол боловсруулах замын эмгэг,мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
*Оношилгоо, шинжилгээний багцад сахар, холестрин, хеликобактери илрүүлэх, хавдрын эс илрүүлэх, өөх тосны солилцоо үзэх зэрэг хурдавчилсан оношлуур, лабораторийн шинжилгээ болон багажийн шинжилгээ зэрэг багтжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөр авч эдгээр тусламж үйлчилгээг үзүүлснээр даатгуулагчдад үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг тэдэнд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач тустай гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл