Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар Сайншанд чиглэлийн 368 зорчигчтой галт тэрэг онхолджээ

Улаанбаатараас Сайншандын чиглэлд зорчиж явсан галт тэрэг өнөө өглөө замаас гаран онхолджээ. Энэ галт тэргэнд 368 зорчигч байсан аж. Тодруулбал, суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчимд  Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад  осолдож, дөрвөн вагон замаасаа гарсан байна. Азаар хүний амь эрсдээгүй ч маш олон хүн гэмтэж бэртжээ. Ослын газар онцгой, цагдаа, төмөр замын албан хаагчид мөн эмч нар ажиллаж байгаа юм. Бэртсэн иргэдийг вагоны цонхоор зөөж гарган яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар хүчтэй их бороо орсны улмаас төмөр замын шопал моднууд урсаж, вагон замаасаа гарсан гэж байгаа юм. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Уг галт тэрэг осолдохоос 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрчээ.
Дээрх ослын улмаас төмөр зам эвдэрсэн тул галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Сайншандад галт тэрэг осолдсонтой холбогдуулан Засгийн газар шуурхай хурал зарлан, хуралдав.

Хуралдаанд холбогдох албаны хүмүүс "Төмөр замыг засах сэлбэгийг Оросоос авч байгаа. Мөн ослын газарт холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа" гэх мэдээлэл өгчээ.
Мөн энэ удаагийн ээлжит бус хуралдаанд хариуцлагын асуудлыг хөндөх гэнэ. Тэгэхдээ ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсан гэх мэдээллийг Ерөнхий сайд холбогдох газруудын дүгнэлтийг гарсны дараа хөндөнө гэжээ.









0 Сэтгэгдэл
Хүмүүс нь зүгээр үү
Хамгийн их уншсан