Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт  үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км буюу Цомог-Айраг өртөө хооронд төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон билээ. Ингээд тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байв. Тэгвэл галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ.  Одоогийн байдлаар 20 гаруй галт тэрэг дээрх замаар хурд сааруулан явж өнгөрөөд байна.   Мөн сэргээн босголтын ажилд 150 орчим сая төгрөг зарцуулсан аж.  Сэргээн босголтын ажилд туслахаар ОХУ-ын болон Монголын хоёр кран унасан зүтгүүрийг өргөн, Айраг сум руу зөөх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Айраг сумын Цагаан дөрвөлж багт хонхор газарт их хэмжээний ус тогтож, айл өрхүүд үерийн усанд автаад байсан. Үерийн голомтод тус  сумын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги 20 гаруй айл өрх,  нэг  автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан