Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шинжлэх ухааны ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв


 

Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд, “Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан нийт эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны болон академик салбарын ажилтан, хамтран ажиллагч байгууллага, хамт олон,  эрдэм ухааныг үеийн үед эрхэмлэн дээдэлж ирсэн нийт Монголчууддаа чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлье.

 

Энэ онд манай эрдэмтэн, судлаач­дын бүтээлч, санаачилгатай үйл ажиллагаа  амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц шинэ мэдлэг бүтээж, технологи, инновацийн  дорвитой шийдлүүд  гаргаж   чадлаа.

Монголын эрдэмтдийн 2018 онд гадаадад хэвлүүлсэн бүтээлийн тоо 2016 оныхтой харьцуулахад 10 орчим хувиар өсч, Скопуст /Scopus/ бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бүтээлийн тоогоор бид Азид 20 дугаарт орсон нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн болон инновацийн талаар баримтлах  бодлогууд  шинэчлэгдэж эрдмийн ажил эрхлэх бодлого, эрх зүйн орчин  алхам алхмаар сайжирч байна.

Судалгааны ажлын орчин нөхцлийг сайжруулах талаар УИХ, Засгийн газраас анхаарал хандуулж ирсний үр дүнд энэ онд Мал эмнэлгийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхт бэлдмэлийн цехийн шинэ  барилгуудыг ашиглалтад оруулж, ШУА-ийн өргөтгөлийн барилгын ажлыг 2019 онд эхлэхээр улсын төсөвт тусгаад байна. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, дэвшлийг бүтээгч  эрдэмтэн судлаач Та бүхний номын гэгээн ажил ямагт өрнөн дэлгэрч  улс орон, ард түмэндээ улам их өгөөжтэй байхын  ерөөл дэвшүүлье” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан