Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрдэм шинжилгээний бага хуралд 130 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

 

Шинжлэх ухааны ажилтны  өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын  уялдаа холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ.

Хуралд ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ, захирагчийн ажлын алба, гамшгаас хамгаалах улсын албад, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд болон олон улсын болон хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын нийт 130 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлын эхэнд НОБГ-ын дарга, хошууч Б.Мягмардорж “Бүтцийн нэгжүүдийн харилцан ажиллагаа сэдэвт туршилт шинжилгээний сургуулийн үр дүн” сэдвээр илтгэл тавьж байна.

Хурлын хүрээнд “Нэн чухал дэд бүтцийн гамшгийн эрсдэлийг бууруулах онол, аргазүйн зарим асуудал” сэдвээр  ГСХ-ийн Инновацийн үйл ажиллагаа хариуцсан судлаач бөгөөд төвийн дарга, ахмад П.Чимэдцэрэн, “Гамшгийн үеийн харилцан ажиллагааны онол аргазүйн зарим асуудлууд” сэдвээр Батлан хамгалахын ЭШХ-ийн судлаач, доктор П.Цэдэв,  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторант Р.Энхтүвшин “Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсгүүрийг Онцгой байдлын салбарт ашиглах асуудлууд” сэдвээр,  ГСХ-ийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа “Гамшгийн эрсдэлийн даатгалын эрхзүйн орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавих юм.

Мөн МУЗН-ийн Гамшгийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилтийн үр ашигт хийсэн шинжилгээ”  ГСХ-ийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн мэргэжилтэн, дэслэгч Д.Балжинням “Орон сууцны хорооллын гал түймрийг унтраах ажиллагааны шуурхай байдлыг хангахад анхаарах асуудлууд” Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч төвийн сургагч багш, ахмад М.Цогтбаяр “Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлийн иргэдийн ундны усаар хангахад талуудын анхаарах зарим асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан