Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УТААНЫ ГОЛОМТОД АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮДЭД АМНЫ ХААЛТ ҮНЭГҮЙ ТАРААНА

 

 

Агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжил, зан аашит сөргөөр нөлөөлж буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулж буй. Халаалтын улирал эхэлж, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед хүн бүр өөрсдийн нөөц боломжид тааруулан эрүүл мэндээ хамгаалах хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх юм. Ялангуяа бага насны хүүхдэд үүнийг хэвшүүлэх нь нэн чухал аж. Иймд агаарын бохирдлын түвшнээр өндөр бүсэд оршин суудаг ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдад филтертэй амны хаалт үнэ төлбөргүй тараахаар болжээ. Энэ талаар өнөөдөр /2018.11.27/ Цикл худалдааны төвөөс мэдээлэв. Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд эхний удаа Нийслэлийн 39 дүгээр бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагчдад 5000 ширхэг PM 2.5 шүүлтүүртэй чанар стандартад нийцсэн амны хаалт үнэгүй өгөхөөр болжээ.

"Цикл" худалдааны төвийн менежер Х.Золбоо “Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөхүйц онц ноцтой хэмжээнд хүрснийг та бүхэн харж байгаа байх. Тэр тусмаа бага насны хүүхдүүд энэ аюулд илүү өртөж, утаанд хамгийн их хордож байна. Агаарын хорт РМ2.5 тоосонцроор хүүхэд илүү амьсгалдаг. Энэ нь хүүхдийн уураг тархинд нөлөөлөх болсныг судалгаагаар тогтоосон. Тиймээс манай төв нийгмийн хариуцлагын хүрээнд сайн чанарын амны хаалтыг үнэ төлбөргүй тараахдаа агаарын бохирдлоороо тэргүүлэх дүүргүүд дэх ерөнхий боловсролын сургуулийг сонгосны нэг нь Чингэлтэй дүүргийн 39 дүгээр бүрэн дунд сургууль юм. Одоогоор нэгдүгээр ангийн хүүхдүүдэд амны хаалт тараахаар бэлтгэл ажил хангагдсан байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн бага ангид 400 орчим хүүхэд суралцдаг. Үүний 10 хувь нь агаарын бохирдлоос болж чөлөө авдаг гэж тус сургуулийн багш Х.Золзаяа хэлэв. Тэрбээр “Өвлийн улиралд хүүхдүүдийн хоолой нь өвдөж, ханиад хүрэх улмаар чөлөө авах тохиолдол их байдаг. Улмаар хичээлийн хоцрогдол гарах, багш нарт ч бас хоцрогдлыг нь арилгахад цаг зав зарцуулдаг. Хэдийгээр агаар цэвэршүүлэгч анги танхимд байдаг ч өглөө оройн цагт бага насныхан утаанд маш их өртөж, өвдөж шалтгаан нь болж байна гэж харж байгаа. Эцэг эхчүүд хүүхдэдээ даавуун амны хаалт зүүлгэдэг. Гэхдээ бүгд биш. Утаанаас хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад амны хаалт зүүж хэвшүүлэх нь чухал байна. Ер нь бол хүүхдүүд амны хаалт зүүж хэвшээгүй” гэлээ.

 PM2.5 шүүлтүүртэй амны хаалт нь агаарын бохирдлыг 70-80 хувь шүүдэг юм байна. Филтерийг нь 7-8 хоногт сольдог бөгөөд үнийн хувьд 8-15 мянган төгрөг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан