Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Маргааш зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлнэ

Улсын хэмжээнд зам тээврийн ослоор хоногт 15-20 орчим хүн бэртэж, 1-2 хүн амь насаараа хохирдог байна. Тиймээс  зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж буй юм.

“Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ жил “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд явагдана.

Энэ өдөр Энхтайвны өргөн чөлөө дэх авто зам буюу Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11 цагаас таван минутын хугацаатай түр зогсоож, гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулж ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх талаар Тээврийн Цагдаагийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан