Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Энхтөр: Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өнөөдөр сайтуудаар явсан “ЭХЭМҮТ-д төрөх гэж ирсэн эмэгтэйг тасгаа андуурсан хэмээн хөөж гадаа төрүүлжээ” гэх мэдээлэлд тайлбар хийжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь ГЭНЭТ эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ. Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амласан. Эх, нярайн амь нас аврагдсан. Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа!

АНХААРУУЛГА ба СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Залуу охид бүсгүйчүүд, дүү нартаа хандан захих хэдэн зүйлс байна. Үүнд:

1. Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах.

2. Жирэмсэн болмогц эмчийн хяналтанд ЗААВАЛ орох! Төрөлтөнд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх!

3. Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа ХЯНАЛТЫН эмчид үзүүлсэн байх!

4. Жирэмсэн эх Төрөх Бэлтгэлээ Хангаж чаддаг ур чадвартай байх. 
Хүүгээ, охиноо хүлээн авах бэлтгэлээ хангах! 
Энэ бол иргэний, эх хүний үүрэг хариуцлага гэдгээ ойлгож ухамсарлах!
Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл ТҮРГЭНЭЭР очих.

5. Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа БҮРТГЭЛД нэн даруй орсон байх!

6. Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн ХЯНАЛТАНД заавал орсон байх!” гэжээ.

3 Сэтгэгдэл
за чи битгии хуцаарай
emnelgiin ajilchidiin haritsaa ymarg buh hun medne yaj ch tailbarld bodit bdl oilgomjtoi
Huitend huuj gargaad ersdeld oruulaad araas ni abarlaa ch geh shig shaana biz...iim umnuudad hariutslaga gedgiig medruuleh heregtei bna da
Хамгийн их уншсан