Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ш.Энхтөр: Эмч хүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгнө

ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх амаржсан талаар мэдээлэл сүүлийн хоёр өдөр олны анхаарлыг татаж буй. Энэ талаар өнөөдөр ЭМЯ болон ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэхдээ, “Юуны өмнө эрүүл мэндийн салбарт таагүй үйл явдал болсонд эмч хүний хувьд харамсаж буйгаа илэрхийлье. Аливаа эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дотоод хяналтын механизм ажиллаж байдаг. ЭМЯ болон яамны Ёсзүй, хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ. Бодит байдлыг эцэслэн тогтооход маргаантай мэдээлэл их цацагдаж байна. Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. ЭМЯ-ны газрын дарга өөртэй нь дөнгөж сая уулзсан. Тэрээр 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. 12 дугаар сарын 02-ний орой төрөх үйл ажиллагаа /эмнэлгийн албан ёсны нэршлээр/ нь эхлэн амаржих газруудаас ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах магадлалтай гэж шийдээд такси хөлсөлж очсон байгаа юм. Манай эмнэлэг Хүүхэд болон Эх барих эмэгтэйчүүдийн гэсэн 2 яаралтай тусламжийн тасагтай. Тухайн эх таксины жолоочтой хамт Хүүхдийн хүлээн авах тасагт орж ирээд төрөхийн хүлээн авах тасаг хаана байдгийг асуусан юм билээ. Тухайн үед ажиллаж байсан резидент эмч, сувилагч нар төрөх тасгийн байрлалыг зааж өгсөн. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдсан гэж үзэж байгаа. Нэгэнт төрсөн учраас ойролцоо байсан Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт ороход нь манай эмч мэргэжилтнүүд тусламж үзүүлсэн. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Нэгдүгээрт эх болон шинэ төрсөн иргэний эрүүл мэндтэй холбоотой учраас эх, хүү хоёр манай эмнэлгээс эрүүл саруул болоод гараасай гэж бодож байна. Эх, хүүхдийг эмчлэх, биеийн байдлыг нь баталгаатай болгоод гаргах асуудалд анхаарал хандуулж байна. ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулахаар чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсч байна. Миний хувьд өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Нэгэнт хувь хүн, эмч хүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгнө" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан