Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
 Өнөөдрийн байдлаар 1311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

 

Хүйтний эрч чангарч нийслэлд томуу, томуу, төст өвчин нэмэгдэж Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10 дугаар сараас 03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг. 2017 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 60, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг тус тус шинээр барьж, ашиглалтад оруулсны үр дүнд нийслэлд хэвийн үед хүүхдийн 977 ор ажиллуулж байна.  2018-2019 оны томуугийн улиралд нийслэлийн хэмжээнд болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж 3548, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 49688, нийт 850 орыг нэмсэнээр 1827 оронд хэвтэн эмчлүүлэгсдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Энэ сарын 04-ний байдлаар 1311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар амбулаторийн 64350 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношлогдож нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлсэн бол өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байгаа юм. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан