Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хүүхдийн 850 орыг нэмэлтээр дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Томуу, томуу, төст өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачаалал аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл дээд хэмжээнд хүрдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын“Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус, тус хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн түвшин хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулах болсон. 

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн орзохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн, арванхоёрдугаар сарын 04-ний байдлаар нийт 1311 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Энэ сарын 05-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байна.Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан