Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар алтан Хангарьдын эзэн боллоо

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай нөхцөл байгаагүй. Бид 2017, 2018 оныг иргэдийн оролцоотой жил болгон зарлан ажилласан. Ингэснээр бид бүхэн иргэд юуг хийлгэхийг хүсч байгаа вэ гэдгийг олж харж түүний төлөө өөрсдийнхөө нөөц боломжоо дайчлан ажилласан юм. Бид бүхний хийсэн, хийж буй үр дүнд хүрсэн ажлууд цаашдаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.

2018 оны шилдгээр буюу Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарсан бол мөнгөн цомын эзнээр Нийслэлийн Газрын алба тодорсон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Соёлын төв өргөө, Геодези, усны барилга байгууламжийн газар Хангарьдын эзнээр шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан