Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Д.Даваасүрэн Гэгээн Ширээтийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар уулзалтад оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Гэгээн Ширээт Улсын Гадаад хэргийн сайд Хамба лам Пол Ричард Галлахертай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн соёлын болоод боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд түүхэн, дурсгалт баримт бичгийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, 2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-д ватиканы талаас төлөөлөгч оролцуулахыг урьсан байна. Сайд Пол Ричард Галлахер хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурьдаад олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй манай хүчин чармайлтыг өндрөөр үнэлж ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-д төлөөлөгч оролцуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон ба ватиканы тал Ромын Пап IV Инносентээс Монголын Их хаан Гүегт илгээсэн захидлын хуулбарыг 2017 онд, Их хаан Гүегээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидлын хуулбарыг 2018 онд манай талд хүлээлгэн өгсөн нь өдгөө ГХЯ-ны болон Хархорин хотын музейд тус тус хадгалагдаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан