Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ ЖОЛООЧ НАРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтруу нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн бямба гарагаас эхлэн 7 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Эрүүл мэндийн яамтай хамтран 54 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан 20 гаруй төрлийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү үзлэгт зүрх судас, хоол боловсруулах эрхтний эмгэг, бөөр, мэдрэл, мэс засал, нүд, чих хамар хоолой, эрүү нүүр, дүрс оношлогоо, арьс бэлгийн зам, хүүхэд, эмэгтэйчүүд, сэтгэл засал, донтох эмгэг, сүрьеэ зэрэг нарийн мэргэжлийн эмч нар зөөврийн дүрс оношлогоо, лабораторын шинжилгээ, цус, шээс, биохимийн зэрэг шинжилгээнүүдийг авч, зүрхний цахилгаан бичлэг, рентген шинжилгээ, эхо зэрэг үзлэг шинжилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд оношилж байна. 


Автотээврийн үндэсний төвөөс энэхүү томилолтоор ажиллаж байгаа эмч, албан хаагчдын байрлах байр, эрүүл мэндийн үзлэг явуулах өрөө тасалгаа, эмч эмнэлгийн ажиллагсдыг тээвэрлэхээс гадна тээвэрлэгч аж ахуй нэгжүүдээс жолооч нарын үзлэгт хамруулах хуваарийг гарган зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 30 аж ахуй нэгжийн 120 жолооч, хил гаалийн боомтод ажиллаж байгаа 13 төрийн албан хаагч, Цагаанхадны үйлчилгээ эрхлэгч 10 иргэнийг эмчийн үзлэгт хамруулаад байгаа юм байна. Тус эрүүл мэндийн үзлэгийг Монпорт ХХК-ийн байранд зохион байгуулж байгаа бөгөөд Транглестар ХХК, Урчуул отог ХХК, Уужим-Од ХХК, Нямхишигтранс ХХК-ийн байруудад тус тус байрлуулж, зохион байгуулж байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 
Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, эмнэлгийн байнгын тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байгаад талархаж буйгаа тус боомтод ажиллаж, амьдарч буй иргэд, жолооч нар илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан