Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр болох үйл явдал

 

 Арванхоёрдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж иргэн Б.Батдэлгэр жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүний эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачиллын дагуу тооцоолон гаргасан талаар мэдээлэл хийнэ. Утас: 88027947

09.00 цагт ХСИС-д “Хар тамхины гэмт явдал, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88115446, 86003108

09.00 цагт Богд хааны ордон музейд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт МУИС-ийн төв байан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно.

10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулна. Утас: 327968, 96334405

11.00 цагт “Туушин” зочид буудалд "Тархины харвалт ба зүрхний шигдээс төсөл”-ийн таван жилийн тайланг танилцуулна.

11.00 цагт ЭМЯ-нд Шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Утас: 99179899, 86885060

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Гутайн давааг Улсын тусгай хамгаалалтад авах талаар Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд, малчид мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “1:2 хөтөлбөр”ийн хүрээнд 120 сувилагч ажлын байраар хангасан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899, 86885060

14.00 цагт Хангарьд ордонд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99736124 88013454

14.00 цагт Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хурлын танхимд  “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” хэлэлцүүлэг болно. Утас: 94701470, 99187024

14.00 цагт МУБИС-ийн зайны сургалтын төвд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын арга хэмжээ болно. Утас: 99185270, 99282002

14.00 цагт Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” арга хэмжээ болно. Утас: 80128821

17.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулах "Энтрепренер-2018" ёслол болно. Утас: 325374

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан