Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг цэвэр агаарт амраахыг Сангийн яам боломжгүй гэж үзжээ

 

 

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар амьсгалуулах үйлчилгээ үзүүлэхээр болсон. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Цэвэр агаарт таван хоног амруулахад найман тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг "Утааны эсрэг" ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан. Саналын дагуу Засгийн газрын судлаж үзэж буй. Маргааш Засгийн газрыын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн" гэж мэдээллээ.

Энэ үйлчилгээнд урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж,65 мянган хүүхдийн хамтаар / 0-5 нас/ хамрагдахаар байна. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг тав хоног цэвэр агаарт амраахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Энэхүү хөрөнгийн нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан