Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлнэ

 Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэж байна.

Түүнчлэн энэ нэгдүгээр сард багтаан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр төлөвлөж байгааг нэмж мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож буй халамж болон тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр болж төсөвт ингэж тусгасан юм. Ингээд энэ оны 2-р сарын 1-нээс халамжийн тэтгэврийг дээрх түвшинд нэмэгдүүлнэ. Мөн нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ дээр удахгүй Засгийн газар төрийн албан хаагчдыг цалинг нэгдүгээр сарын 1-нээс мөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2019 оны улсын төсөвт тэтгэвэр болон Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгийн эх үүсвэрүүдийг тусгасан учир энэ талын арга хэмжээнүүдийг авна. Ер нь энэ 2-р сараас нийгмийн халамжууд болон Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврүүдийг нэмэхээр ажиллаж байгаа юм. Халамжийн тэтгэврийг энэ удаа инфляцийн түвшинтэй ижилдүүлэн жишихгүйгээр амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлнэ гэсэн чиглэлтэй байна” гэв.

2 Сэтгэгдэл
tetgewer bagatai xvmvvsee exnii eeljind nemvvl buyan l bolox bx daa tanid amjilt xvsie
Chinzorig saidaa ta ooroo sanaachlan batluulsan "malchin huwiaraa hodolmor erhlegchdiin niigmiin daatgaliin shimtgeliig neg udaa toloh" huulia yagaad hoishluulaad bgan be ene huuli heregjij ehelehiig hussen olon myangan hun bga shu
Хамгийн их уншсан