Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МИАТ шинэ онгоцоо энэ сард хүлээн авна

МИАТ компани энэ сард шинэ онгоцоо хүлээн авна. Тус компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэхээр шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болсны эхнийхийг нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Монголд хүлээн авах юм байна. “Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байна.

Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард зээлийн төлбөрөө барагдуулаад байгаа юм. Харин дараагийн хоёр агаарын хөлгийн худалдан авалт дээр компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ. Энэ хүрээнд 2017 онд агаарын хөлөг түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Avolon” компанитай гэрээ байгуулж, тус компаниар дамжуулан урт хугацааны түрээсээр ашиглахаар тохиролцсон байна.

МИАТ компани зунаас бусад үед онгоц ашиглалтаа нэмэгдүүлэх, бусад чиглэлээ ашигтай болгох, шинэ ашигтай чиглэл нээх зэргээр үйл ажиллагаагаа эрс сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн суудал захиалгын шинэ программ хангамжтай болсноор эрэлтээс хамаарч үнэ, тариф өөрчлөгддөг болсныг тус компанийн удирдлага онцолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан