Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ИХЭНХ НУТГААР ЖИНДҮҮ ХҮЙТЭН БАЙНА


 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас будрана. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Говь-Алтайн уулс, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан