Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тавдугаар сараас ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ хатуу хориглоно

Нийслэлчүүд энэ оны тавдугаар сараас эхлэн ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхгүй. Тодруулбал Засгийн газрын 62 дугаар тогтоолоор ийм шийдвэр гарсан билээ. Энэхүү шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй гэсэн үг. Гэхдээ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.

Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна. Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Тэгвэл гэр хорооллын 2000 гаруй мянган яндан, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад 3000 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоосноор агаарт хаях тоосонцрын хэмжээг 60 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэж байна.

1 Сэтгэгдэл
Бид Хятадад уусахад хүрээд байхад баасан гаригт шоудсаар ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧИД 1990 ОНООС ТАСРАЛТГҮЙ МОНГОЛЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ 1 ТЭРБУМ 380 САЯ ИЙМ ИРГЭДТЭЙ УЛСАД УУСГАХ НЬ ОЙРХОН БОЛЖЭЭ Монголчууд биднээс их олон эмэгтэйчүүд хятадуудын авгай болоод амьдарч байгаа. Зарим хуулийн байгууллагуудын судалгаагаар 100.000 орчим хүүхнүүд урд хөршид биеэ үнэлдэг гэж үздэг. Гэтэл бид яагаад тэднээр доромжлуулж бас ийм аймаар аргаар эцэг өвгөдийг минь алж хядаж байсныг мартаад санаа амар архидан шоудаж амарч хэвтэж сууна вэ. бидний хийх ёстой асар их ажил байсаар байхад бид ийм ирээдүйг үр хойчдоо үлдээх гэж үү
Хамгийн их уншсан