Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” үйл ажиллагаагаа эхлүүлэв

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо. Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газруудтай, мөн аймгийн 15 сумдтай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдсэн юм. Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан жил гаруй хугацаанд хөгжүүлэлт хийсэн дотоод үйл ажиллагааны гар утасны программыг ашиглалтад нэвтрүүлэн шуурхай удирдлагын төвөөс гал түймэр болон гамшиг ослын үед шууд хянах, шуурхай удирдлагаар хангах нөхцөл бололцоог бий болгоод байна. Цаашид тус төвд аймгийн төвийн дуут дохио болон шаардлагатай хяналтын камеруудын удирдлагыг холбохоор ажиллаж байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан