Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг:Цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна

МҮЭХ-ныхон өчигдөр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулахыг шаардаж ХНХ-ын сайд С.Чинзоригт санал хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү шаардлагын дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал ХНХЯ-ны байранд болов.
Уг хурал нь энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, гурван тал байр сууриа нэгтгэх зорилготой байв. Хурал эхлэхийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн. Хэрэгжихгүй байсан учраас өчигдөр МҮЭХ-ны удирдлагууд ХНХ-ын сайдтай уулзаж, Үндэсний хороог хуралдуулах санал тавьсан. Хурлаар цалин нэмэгдүүлэх асуудлаас гадна УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр гурван тал байр сууриа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төсөвт цалин нэмэгдүүлэхэд зориулан 277 тэрбум төгрөг суусан. Эх үүсвэр ингээд шийдэгдчихсэн байхад цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж явсаар оны эцсээр нэмчихээд 2019 онд цалинг 20 хувь нэмсэн гэж хэлж болохгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүс цалин хөлс нь хэзээ нэмэгдэх талаар мэдээлэлтэй байх ёстой.

Засгийн газрын зүгээс цалинг оны эхээр бага хувиар нэмээд, сүүлээр дахин нэмчихээд тухайн онд цалинг өндөр хувиар нэмсэн юм шиг харагдуулдаг арга хэрэглээд байгаа" гэв.

Харин ХНХ-ын сайд С.Чинзориг "Энэ долоо хоногт амжихгүй бол дараа долоо хоногт цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газраас шийдвэр гаргасан даруйд мэдээлэл өгнө. Засгийн газарт оруулах гэж байгаа асуудлаа талууддаа танилцуулж, санал солилцохоор өнөөдрийн хурлыг зохион байгуулсан. Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ. Бас Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ" гэсэн юм.

1 Сэтгэгдэл
Энэ Улсад 38 жил ажиллачихаад ,сарын 340 цаасаар амьдрахгүй болж байна.Гэтэл чүү гэж 20 жил ажил хийсэн нэртэнгүүдээ болохоор "Доод хэмжээ нэрээр дахин давтан нэмэх юм.Тогтоосон тэтгэвэр бүр дээр нэмэгдэж байвал зүгээр байх юм.Гишүүнээр сонгогдох,Сайд болохоосоо өмнө мөнч их уран донгодож байсан даа.Амьд байвал 2020 оны сонгуулдь орохгүй ээ.
Хамгийн их уншсан