Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
С.Чинзориг: МСҮТ-ийн оюутнуудад сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Засгийн газрын хуралдаанаар Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвүүдэд суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Тэтгэлгийн хэмжээг тогтоох, тэтгэлэг олгох журмыг хэлэлцүүлж батлууллаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35 мянган хүн суралцаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, суралцаж байгаа залуучуудад тэтгэлэг олгодог байх, дотоодод эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилчдыг дотоодоосоо хангадаг байх зорилтууд туссан. Энэ зорилтуудыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар энэ оны төсөвт мэргэжлийн боловсрол,сургалтын төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу МСҮТ-д суралцаж байгаа 35384 хүнд энэ оны нэгдүгээр сараас эхлээд сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор журам баталлаа. Энэ нь өмнө хэрэгжүүлж байсан журмаас хоёр зүйлээр ялгаатай. Өмнө нь МСҮТ-д суралцаж байгаа залуучуудад 45-70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан. Энэ удаагийн шийдвэрээр сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн тэтгэлэг олгохдоо 24 хүртэл  насны залууст тэтгэлэг олгодог насны хязгаартай байсан. Энэ удаад "Насаар нь хязгаарлаж олгох нь буруу. Үндсэн хууль зөрчиж байна" гэдэг чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Энэ дагуу МСҮТ-д суралцаж байгаа нийт залууст тэтгэлэг олгоно. Сонгон шалгаруулт явуулж шалгарсан арилжааны банкаар дамжуулж суралцагчдын дансанд тэтгэлэгийг нь хийнэ. Мөн тэтгэлэг олгохдоо сурлага болоод ирцийг нь шалгуур үзүүлэлт болгоно" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан