Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТОДОРЛОО

Өмнөговьчууд 2018 онд 2598440 толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд 5951 малчин өрх байдаг аж. Монголын уламжлалт мал аж ахуй, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус аймгийн малчдыг Монгол Улсын "АВАРГА МАЛЧИН"-аар тодруулжээ.

Тодруулбал, Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Хүрмэн сумын Хүрмэн багийн Рэнцэнхоролын Баянчулуун, Номгон сумын Хармагтай багийн Өвгөнхүүгийн Гомбодаш, Цогт-Овоо сумын Найз багийн Бямбаагийн Галхүү нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо. 2019 оныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон онцолж малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан