Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Амьд ахуйн оношилгоонд дэвшилтэт технологи нэвтэрлээ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Эмгэг Судлалын Үндэсний Төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа 2019 оны 01 сарын 10-ны 11 цагт Эмгэг Судлалын Үндэсний Төвд боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар оролцлоо.

Монгол улсад хүн амын эрүүл мэндэд тулгамждаж буй асуудлын нэг бол агаарын болон хөрсний бохирдол, орчны аюулгүй байдалтай холбоотойгоор өвчлөл болох уушгины хорт хавдар ихсэж байгаа нь сүүлийн үеийн судлагаа, шинжилгээгээр тогтоогдсон байна.

Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох “NanoZoomer-SQ” сканер микроскопын тусламжтайгаар уушгины хорт хавдрыг үүсгэдэг  тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох боломжийг нээн өгч байгаагаараа ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан