Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
НМХГ:100 дээж авсны 50 хувьд нь гахайн мялзангийн ДНК илэрсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гахайн мялзан өвчний талаар мэдээлэл хийв. Тэрээр “Азийн орнуудад Африкийн гахайн мялзан гэдэг өвчин дэгдээд байгаа. Азийн орнуудаас дэгдэж орж ирж байгаа энэ өвчин манайд импортоор орж ирсэн махан бүтээгдэхүүн дээр илэрсэн. Улаанбаатар хотод гахайн мах, өөх импортолдог 10 ААН бий. Тэдний нийлүүлдэг  74 цэгээс худалдааны байгууллагууд махаа авдаг. Энэ цэгүүдээс 100 дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин буюу мялзангийн ДНК илэрсэн. Болсон, болоогүй махнаас илэрсэн байгаа. Тиймээс 74 цэг дээр хориглолт, хязгаарлалт тавьж, лацадсан байгаа. Монгол Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд байдаг. 130 ААН-ийн голомтын цэгт хориглолт хийсэн. Хориглолт хийсэн гэдэг нь голомтын цэгээс гахайнуудыг нь нүүлгэхгүй, халдваргүйжүүлэлт хийх, хяналт тавьж ажиллана гэсэн үг. Нэгэнт импортоор орж ирсэн гахайн мах, өөхнөөс ДНК илэрсэн учир Улсын онцгой комиссоос импортын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх нь зүйтэй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан