Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн тасаг нээхээр төлөвлөжээ

Томуу, томуу төст өвчин сүүлийн  14 хоногт  ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбар дээр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлэх 165 ортой бөгөөд нэмэлтээр 85 ор дэлгэн  2019 оны 01 дүгээр сарын 14-ний 10 цагийн байдлаар 268 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 1 сарын 13-нд нийт 160 хүүхэд Томуу, томуу төст өвчнөөр хандснаас 38 нь хэвтэн эмчлүүлж, 122 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан. Нийт үзлэгийн 29% нь хэвтэж, 79% нь зөвлөгөө өгсөн, эрчимт эмчилгээнд 9 хүүхэд, коридорт 18 хүүхэд байна.

Ажлын өдөрт 13 их эмч, 14 сувилагч, оройн цагаар жижүүрт 3 эмч, 12 сувилагч тогтмол ажиллаж, амралтын өдрүүдээр 2 их эмч, нийт 5 эмч тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Томуу, томуу төст өвчний үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хангалттай бөгөөд Тамифлю эмийн нөөцийг нэмэх шаардлагатай байна. Хүний нөөцийн хувьд 10 сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай байна.

Сонгинохайрхан дүүргийн түргэн тусламжаар 1 дүгээр сарын 13-нд нийт 73 хүүхдийн дуудлага ирсний 48 хувь нь томуу, томуу төст өвчин бөгөөд 6 хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор 1 дүгээр сарын 13-ны Ням гаригт 63 хүүхэд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллаж  1 дүгээр сарын 12-ны Бямба гаригт 275 хүүхэд үзүүлсний 46% нь томуу, томуу төст өвчин гэсэн оноштой, үүний 10  нь хэвтэх бичгээр нэгдсэн эмнэлэгт илгээгдсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн 70 орыг түр чөлөөлж хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан