Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт  “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв болон бусад албаны байгууллагууд хамтран оролцож байна.

Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гудамж талбайд гар дээрээс баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй бараа, бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа иргэдэд хяналт тавьж, Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хяналтын камерын хэвийн ажиллагааг шалгаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэгддэг цагуудаар автомашины тээшинд үзлэг шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд баяр, ёслолын үеэр орон байрны болон халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг тул иргэд сонор, сэрэмжтэй байж,  цагдаагийн байгууллагад аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан