Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байгаа аж.

Сайн дураар нутаг буцах аянд хамрагдах давуу тал нь визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлөх юм байна. Мөн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлөх нь.

Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана

Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломжтой. /Өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд энэхүү өршөөл үйлчилнэ. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй/

• Дээр дурьдсан хөнгөлөлт үзүүлэх аяны хажуугаар баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь 10 жил хүртэл хязгаарлах арга хэмжээ авна.

• Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон болон зуучилсан аж ахуйн нэгжүүд, хувь иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авна.

• Визийн хугацаа хэтрээгүй ч хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн /оюутан, дагалдан оршин суугч г.м/ тохиолдолд албадан нутаг буцаана.

Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?

• Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.

• Өөр хүний гадаад паспортаар Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих хэрэгтэй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан