Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эхэд эмнэлгийн хуудас олгоно

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ажлын албан өрөөнд Улсын онцгой комисс хуралдав. Нийслэлд агаарын бохирдол үнэмлэхүй хэмжээнд  байгаагаас үүдэж, томуу, томуу төст өвчний дэгдэлт газар аваад байгаа. Улсын онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа

“Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна.  Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар  ажиллаж байгаа” хэмээн мэдээллээ. Энэхүү асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин дараахь үүрэг чиглэлийг өгсөн юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох асуудлыг шийдвэрлэх,

Хүүхдийн эмнэлгийн орны тоог 500-гаар нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,

-Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувиас шалтгаалж үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захиалсан вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан