Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Онцгой комисс Амгалан станц орчимд ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэж улмаар дошин бий болгосон нь иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй болохоос гадна ‘’Амгалан’’ ДЦС-руу хөрсний ус хальж орох хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Баянзүрх дүүргийн наймдугаар хороо ‘’Амгалан’’ ДЦС орчимд үүсээд буй нөхцөл байдлыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад: ‘’Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа улсын онцгой объект. Иймд үүсээд буй нөхцөл байдалд дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц боломжийг ашиглан ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газраас нэг экскаватор, 3 хог тээврийн машин гаргасан бол УСУГ-аас нэг молтоктой экскаватор гарган мөсийг цэвэрлэж, тогоолж, усны урсацыг тосож авах арга хэмжээг яаралтай авч байна.

Улсын Онцгой обьектын үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай тул Нийслэлийн Онцгой комиссд үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан шаардагдах төсвийн тооцооллыг хийж хүргүүллээ. Амгалан дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой байдал зарлах аюултай тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан ажиллаж байна’’ гэсэн юм.

Дашрамд, булгийн ус халиа үүсгэсэн бусад хороодод дүүргийн холбогдох албаны хүмүүс тогтмол ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

1 Сэтгэгдэл
Ер нь тэр хавийн хуучин ус урсч байсан газар хашаа, бүр үйлдвэрийн газрууд бариад хаасан бсан. Ер нь ус урсдаг газрыг хаших биш харин ус урсах суваг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт үерийн аюул болж онцгой байдал үүснэ. Хот төлөвлөлтийнхөн бодоорой!
Хамгийн их уншсан