Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийнэ

Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Улсын Онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон бөгөөд  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх аж.

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.

Гахайн мялзан өвчин  нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн  халдварыг тээгч болдгоороо онцлог юм байна.

Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан