Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Вагоны үйлчлэгч Г.Энхтуул эх, хүү хоёрт амьдрал бэлэглэжээ

Шарын гол-Дарханы чиглэлийн 603-р галт тэргэнд өчигдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэйг өвдөж төрөхөд нь 6-р цувааны үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авлаа. Шарын голоос уг галт тэргийг хөдлөөд удаагүй байтал нийтийн вагонд зорчиж явсан М.Номин-Эрдэнэ гэгч 27 настай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эхэлжээ. Тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар яаралтай арга хэмжээ авч Дарханы түргэн тусламжийн төвд мэдэгдэж жирэмсэн эмэгтэйг тусгаарласан байна. Удалгүй 20:25 цагт М.Номин-Эрдэнийг төрөхөд нь Г.Энхтуул эх барьж авчээ. Ийнхүү 20 жил тасралтгүй вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаа Г.Энхтуул ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эх, хүү хоёрт амьдрал бэлэглэж төмөр замчны нэр алдрыг өндөрт өргөлөө. Сонирхолтой нь тус галт тэрэгний дарга Л.Төгсжаргалыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь галт тэргэнд нь шинэ хүн мэндэлсэн тохиолдол хоёр дахь удаагаа тохиож байгаа нь энэ юм. Шинэ оны ажил өөдрөг билигшээлтэй сайхан эхэлж байгаад төмөр замчид маань баяртай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан