Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гаргалаа

Зам тээвэр хөгжлийн сайдын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр сар шинийн баяртай холбогдуулан Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гаргасан тухай АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнаран мэдээлэв.

Шуурхай хуралдааныг дэд сайд Л.Халтар ахалж  Агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг сонслоо.

Туркийн агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ-тай харилцан нэгдсэн шийдвэрт хүрвэл дээрх өөрчлөлтийг хийх боломжтойг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн онцлов. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын нислэг есөн хувиар,  орон нутгийн нислэг  10 орчим хувиар өсчээ.

Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй ААН-үүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгсөн байна. Мөн Налайх чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулахаар төлөвлөсөн талаар АТҮТ-ийн дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.

Харин "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлснээр,  Төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн ачаалалтай байна. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулсан. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлэгийн галт тэрэгний солилцоо буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн шуурхай хуралдаанаар 20 үүрэг өгснөөс бүрэн биелэлттэй 4, харин найман үүрэг 70 хувийн хувийн биелэлттэй, мөн найман үүрэг 30 хувийн биелэлтэй байна.

Хурлын төгсгөлд одоо хийж буй ажлаа үргэлжлүүлэн, төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан