Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эмнэлгийн орны ачаалал нийслэлд өндөр байгаа

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар бага байгаа ч бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

 Энэ сарын 14-ний өдрийн байдлаар, эмнэлэгт 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 1359 нь амьсгалын замын өвчтэй байна. Хүүхдийн орны ачаалал батлагдсан орон тооноос 53.2 хувиар хэтэрсэн бөгөөд зөөврийн болон насанд хүрэгчдийн 520 орыг нэмжээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл ярихдаа,  "Томуу, томуу төст өвчин энэ сарын 3-наас дэгдэлт гарч, нийсллэ болон 11 аймгийн хэмжээнд тархаад байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд өндөр байгаа. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт нэмж тасаг гаргана. ЭМЯ-ны зүгээс эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллага дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч цагаан сарын үеэр улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах эрсдэл үүсч болзошгүйг анхааруулж байна. Цагаан сарын үеэр бага насны хүүхдээ дагуулан айл хэсэхгүй байх, мэхийж мэндчилэх арга хэрэглэхийг уриалж байна. Ингэснээр агаар дуслаар дамжих томуу, томуу төст өвчин дамжиж халдварлах эрсдэл багасна” гэв.

ЭМЯ-нд томуу, томуу төст өвчний үед ажиллах шуурхай багийг томилон ажиллуулж байгаа аж. Мөн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, 24 цагийн турш утсаар зөвлөгөө өгч байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан