Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Энхтүвшин:Хамарын хийдийн орчимд уул уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй

 Орон нутгийн тусгай хамгаалалттай газар Шамбалын орны энергийн төвийн зүүн хойно долоон км-т "Даблью Эс Жи Эл" ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээр байр сууц, шатахууны нөөц, ёмкостууд, техник хэрэгслээ байршуулаад буй. Дорноговь аймгийн “Дорноговийн шуудан” сайт дээрх мэдээллийн талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодруулга авсныг нь хүргэж байна.  

/Дорноговь аймгийн Засаг дарга/

Бид ажил хүлээн авснаас хойш компаниудаас тусгай зөвшөөрөл  хүссэн саналд байнга татгалзсан хариу өгч байгаа.Өмнөх он жилүүдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгосноос үүдсэн хор хохирол өнөөдөр ч мөн адил үргэлжилж байна. Бид үүнийг цэгцлэхийн төлөө л ажиллаж байна. Энэ компанитай холбоотой тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнө өгчихсөн байдаг. Гэвч компанийн  тусгай зөвшөөрлийг цуцалсан ч шүүхээр ялж тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн юм байна.

Орон нутгаас  компанийн үйл ажиллагааг яагаад ч  дэмжихгүй. Яг ийм байдал Өргөн сумын Аргалийн уул хавьд олгосон компанид гарсан. Бид мөн л тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоох талаар боломжтой бүх ажлыг хийсэн. 2017 онд үйл ажиллагааг нь зогсоосон.

Хамгийн сүүлд аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаад улсын тусгай хамгаалалтад авахаар саналаа өгчихсөн. Үүнтэй адилхан байдал Хамарын хийд орчмын газар нутагт үүссэн. Бид Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлуулахгүй. Холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.

1 Сэтгэгдэл
Маш сайн байна жинхэнэ засаг дарга байна амжилт хүсэе:)
Хамгийн их уншсан