Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдал

 

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: 
МУБИС-ийн гуравдугаар байрны 123 тоот өрөөнд МУБИС, МУИС, Боловсролын Хүрээлэн, БМДИ, Боловсролын Үнэлгээний Төв хамтран зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний уламжлалт тав дахь хурал болно.

10:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Сэтгүүл зүйд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих төслийн нээлт, хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд  АНУ-д H2 ажлын визээр ажиллах сонирхолтой хүмүүст бодит мэдээлэл өгөх, мөн тус улсын мал аж ахуйн салбарт монголчуудыг ажиллуулах сонирхол өндөр байгаа талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Grand hill зочид буудлын 17 давхрын хурлын танхимд Мэргэшсэн нягтлан бодогчдын “Жилийн уулзалт-2019” буюу нэгдсэн хурал “Эдийн засгийн өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд болно.

14:00 цагт: 'Blue Sky' зочид буудлын Топаз танхимд “МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ: ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЦЭН” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан