Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тээврийн цагдаагийн албанаас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна

 

Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Тээврийн цагдаагийн албанаас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна. 

-Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх 

-Жолооч та хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах, хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед 10-15 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулах 

-Замын нөхцөл байдлын онцлогоос хамаарч хөдөлгөөний хурд болон хоорондын зайг сонгож явах 

-Хөдөлгөөнд аюул тулгарч болзошгүй газарт ойртох, үедээ хурдыг бууруулж ялангуяа уулзвар, явган хүний гарц, автобусны буудал, замын үзэгдэлт хязгаарлагдсан болон хальтиргаатай хэсэгт мөн сургууль, цэцэрлэгийн дэргэдүүр өнгөрөх үедээ зогсох бололцоо бүхий хурдтай явах 

-Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийн өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүй байх боломжийг анхаарч мэдсэн байх 

-80 км/цагийн хурдтай яваа автомашин урдуураа  мөргөлдөх үед дотор нь яваа хүмүүст ирэх ачаалал 25 метр өндрөөс унахтай адил байдаг тул хамгаалах бүс, хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж хэвших. 

-Автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохирсон хамгаалах хэрэгслийг хэрэглэж тээвэрлэх. 

-Өчүүхэн төдий согтууруулах ундаа ч хүний ажиллах чадварт сөрөг нөлөөтэй байдаг тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх 

Эх сурвалж: ТЦА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан