Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явж байна

Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай нар өнөөдөр зарим хороодод очиж, цэргийн бүртгэл хэрхэн явагдаж байгаатай танилцав.

БГД-ийн 5-р хорооны Засаг дарга Т.Ууганбаяр “Манай хорооны нийт хүн амын 30 орчим хувийг цэргийн үүрэгтэн буюу 18-50 насны эрчүүд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд хамрагдпах ёстой иргэдийн 72 хувь нь хамрагдаад байна. Цэргийн бүртгэлийн талаар хэвлэл мэдээлэл болон хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа” гэв.

“Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан