Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хугацаа дууссан иоджуулсан давсыг битүүмжилж зөрчлийн хэрэг нээжээ

МХЕГ-ын даргын 01/04 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна.
Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 291 буюу 56.2%-ийг арилгуулжээ. Улсын /ахлах/ байцаагчийн 48 заалт бүхий 8 хугацаатай албан шаардлага өгснөөс гадна 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

СХД-ийн Эгүшин ХХК-ийн хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах, БГД-ийн Хархорин худалдааны төв, Хорооолол зах, Барс 2, Шилэн зах, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаалагдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг, 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн 7 акт үйлдэж хураан авч устгалын комисст шилжүүлсэн, хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэг 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн.
Уран урт” ХХК-ийн “тэнгэрийн хур газрын ааг” нэртэй цай, Делта фүүд ХХК-ийн цагаан будааг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж, Мон давс ХХК-ийн БНХАУ-аас импортлосон 500 гр-ын савлагаатай хадгалах хугацаа дууссан 1000 ширхэг иоджуулсан давсыг битүүмжилж зөрчлийн хэрэг нээлээ. СХД-ийн Сайхан монгол ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төвийн нарийн боовны тасагт худалдаалж байсан Best bekery ХХК-ийн хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн 1058 ширхэг 2645.0 төгрөгийн нарийн боовыг татан авалт хийлгэсэн. Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн Зочин 999 цайны газрын үйл ажиллагааг зогсоож зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.


ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР
19 аж ахуй нэгжийн мах, махан бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, жүүс, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо зэрэг нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнээс стандартын дагуу 124 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулаад байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан