Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тус цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.

Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж, үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс  хяналт тавих аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан