Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Дөрвөн настай хүүг галын аюулаас эсэн мэнд аварчээ

Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудаснаа өчигдөр гарсан гал түймэртэй холбоотой мэдээллүүд нийтлэгджээ. Тус мэдээлэлд дурдсанаар аймаг, нийслэлд дөрвөн гал гарсан байна. Тухайлбал,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд Эрдэнэбаярын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 08:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 09:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 12 жилийн сургуулийн багш нарын нийтийн байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:29 цагт очиж, 47 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс тус сумын харьяат Т /4 настай, эрэгтэй/-г эсэн мэнд аварч, ээж Ц-д хүлээлгэн өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд иргэн Э-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 13:42 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан