Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүргийн хүүхдийн НЭ ачаалал багатай, хэвийн горимд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийнтусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.
Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан 200 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 133 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн ид оргил ачааллын үед буюу энэ сарын эхээр тус эмнэлэгт 320 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Тэгвэл өдгөө хүүхдийн орны ачаалал харьцангуй буурч, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр эмч, сувилагч нар ачаалалгүй ажиллаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд ч сэтгэл хангалуун үйлчлүүлж байна.
Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-ийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн аж. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан төрийн албан хаагчдын цалинг 08 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд эмч, сувилагч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэж, тус эмнэлэгт ажиллах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй сувилагчаас 80 гаруй нь ажлын байртай болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан