Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ

Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд “Томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дэгдэлтийн үеийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг өнөөдөр хийлээ. Дэмжлэгт хяналтаар ЭМЯ-ны ХОХ-ийн дарга Г.Эрдэмбилэг, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Уранцэцэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын хэвлэлийн ажилтан П.Балжир, Нийслэлийн ЭМГ-ын мэргэжилтэн Э.Гэрэлмаа нар Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат, дотрын эмч Г.Дагвадорж, хүүхдийн эмч Д.Дашдэлэг нартай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд зөвлөмж өгч ажиллалаа. 

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь 4400 хүн амд 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг 15 ортойгоор үзүүлж байна. 
2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлаас харахад амбулаторийн 1027 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчин 57 буюу 5.5%-ийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 29.8% нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байна. 
Түргэн тусламжийн 289 дуудлага хүлээн авснаас хүүхдийн дуудлага 123 буюу 42.6%-ийг эзэлж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан