Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МАРГААШ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

 

Нийслэлийн хэмжээнд маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хотын Ерөнхий менежерийн Хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар энэ долоо хоногт гарсан. Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гарагт Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна. Албан даалгавар гарсантай холбогдуулан хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагуудад дараах албан даалгаврыг өгчээ.

– Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдал орчныг цэвэрлэх,

– Хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал,

зар сурталчилгааны болон хаяг, хаягийн байгууламж, гэрлийн шон, гэрлэн чимэглэл, нийтийн тээврийн автобус, хог тээврийн автомашины тоос тортгийг цэвэрлэх,

– Эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлаж нөхөх,

– Шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сольж, асалтыг сайжруулах

– Инженерийн шугам сүлжээний худгийн алдагдсан тагийг нөхөх

– Хөрсний уснаас үүдэж мөстсөн халиа дошинг цэвэрлэж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлэх,

– Гудамж талбайд эзэнгүй явж байгаа золбин нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх

Албан даалгаварын хэрэгжилтийг энэ сарын 22-оос ирэх сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан